S2. Дүрэм

 

 

* Судоку тоглоомын ээдрээг  тайлахад элбэ оньсого мэт хэцүү санагдавч дүрэм нь ерөнхийдөө хялбархан юм.
* Судоку нь 9×9=81 эс бүхий ерөнхий нэг том сүлжээ ба 3х3=9 эснээс бүрдэх есөн жижиг-сүлжээтэй.
* Уул тоглоомын зорилго нь – эс болгонд 1-ээс 9 хүртэл тоог дараахи байдлаар оруулж бичнэ.

Үүнд:
а/ босоогоор (А) багана бүгдэд тоо тус бүрийг ердөө ганц удаа  байршуулна,
б/ хэвтээгээр (Б) эгнээ бүхэнд тоо тус бүрийг мөн ганц удаа бичнэ,
в/ бүх жижиг сүлжээ (1,2,3,4,5,6,7,8,9)-нд тоо тус бүрийг мөн л ганц удаа  оруулна.

Энэ нь ч “тоонууд дан ганцаар” гэсэн япон нэрийн утгатай дүйж байгаа юм.

Судоку тоглоход математикийн мэдлэг шаардагдахгүй. Ердөө хар ухаан л хангалттай (харин тооны оронд 9 өөр үсэг ба бусад дүрс тэмдэг, мөн зураг ч ашиглаж болно).