Awards

Тэмцээн 5 үе шаттай явагдана

I. ӨДӨР ТУТМЫН

Аваргуудын нэрс вебсайт болон Фэйсбүк хуудаснаа тавигдана

II. ДОЛОО ХОНОГИЙН

Тухайн долоо хоногийн ажлын 5 өдөрт зохиогдсон тэмцээн бус бүрийн “Айргийн 5“-д шалгарсан нийт 25 тамирчин оролцоно.
Тэмцээн Бямба гарагт 12:00 цагаас “Creative Gallery” танхимд болно.

III. САРЫН

Тухайн сарын 4-5 долоо хоногт “Айргийн 5“-д тунаж үлдсэн нийт 20-25 тамирчин оролцоно.
Тэмцээн Ням гарагт 12:00 цагаас “Creative Gallery” танхимд болно.

IY. УЛИРЛЫН

Y. ЖИЛИЙН буюу Улсын аварга шалгаруулах тэмцээн

Үүнээс гадна, Ази тив болон дэлхийн АШТ оролцоно.

Аваргуудын эрэмблэх чансааг МИНУТ, СЕКУНДын нийлбэр дүнгээр гаргана.

Тэмцээн явуулах журам

   1. ӨДӨР ТУТМЫН  тэмцээнд оролцогчдоос “Айргийн тав” ба шагналт байранд орсон 15 хүн видео бичлэгийг шүүгч нарт илгээнэ. Энэ нь тааврыг бусдын туслалцаа оролцоогүй, зөвхөн өөрөө бодож бөглөсний баталгаа болно. Мөн бичлэг хийхдээ сонгодог хөгжмийн намуун зөөлөн аясыг дуугаргасан байна. Ингэснээр, дууны тохиргоо хэвийн ажиллагаатайг нотлох юм.

2. ДОЛОО ХОНОГ/САРЫН буюу танхим дахь тэмцээнд оролцох тамирчид өөрийн туслах засуултайгаа ирнэ. Засуул нь ширээн байрлах утасны секунд тоологчийг асааж унтраах үүрэгтэй.

3. Танхимын тэмцээнд цагт нь хүрэлцэн ирэх боломжгүй хүмүүс онлайн холбогдоод өөрсдийн таавар бөглөж буй дүрс бичлэгийг илгээх хэлбэрээр оролцож болно.

ӨДӨР ТУТМЫН  тэмцээний даалгавар  дараахи хаяг дээр Да, Мя, Лх, Пү, Ба гарагт 20:30-д гарч ирнэ.

Таавар бөглөж дуусаад тоотой хүснэгтийн ФОТО зургийг авч sutemtseen@gmail.com хаягаар илгээнэ үү.

Тэмцээний дүнг имэйлийн нэрээр жагсааж гаргана.